Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж-аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороод, Засгийн газар, яамдад дараах таван чиглэлийг өглөө.

Тэрээр хэлсэн үгэндээ, сүүлийн гурван жил үргэлжилсэн цар тахал, олон улсын хурцадмал байдал, Орос, Укрианы нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий даяар хүнсний хомсдолд орох эрсдэл үүсэж, хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болсон энэ цаг үед хаврын тариалалт өрнөж байна. Тиймээс нэгэнт бэлэн байгаа боломжоо ашиглаж, хүч хөдөлмөрөө нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилга, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 1.5.11, Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3-т гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, импортыг орлох болон экспортыг дэмжих талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, эрүүл органик хүнс экспортлогч улс болох зорилгын төлөө монгол хүн бүр аж ахуйн нэгж, байгууллага болон ялангуяа УИХ, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд хичээн чармайн ажиллахыг уриаллаа.

Мөн тэрээр гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг дэмжихийн тулд таван чиглэлээр үүрэг өгч байгаагаа мэдэгдэв.

УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрчимт хөгжил, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэж,  хамтдаа зүтгэцгээхийг уриаллаа.