Б.Ганзориг: Барилгын салбарынхан өндөр цалин авах боломжтой

Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч 2050” төслийн талаар мэдээллээ. Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв ТББ-ын захирал Б.Ганзориг "Өнгөрсөн 2020 он болон 2021 онд ажил хайж буй иргэдийн тоо 30 мянга орчим байсан. Гэтэл энэ жил ажил хайж буй иргэдийн тоо 14 мянга болж буурчээ. Энэ нь ажил олгогч цалингаа олгох ёстой хугацаанд нь өгч чаддаггүй, гадны улстай харьцуулахад хөдөлмөрийг нь бага үнэлдэг гэх мэт шалтгаан нөлөөлж байна.

Ажилчдын цалинг одоо байгаагаас өндөр өгч болно. Ганцхан барилгын салбар дээр жишээ авч ярья. Улсынх ч бай хувийнх ч бай барилгын салбарт ажил олгогч захиалагч тал гэж бий. Түүнээс ажлыг нь хийе гэж гүйцэтгэгч тал авдаг. Гэтэл ихэнх гүйцэтгэгч тал доороо туслан гүйцэтгэгч авж тухайн ажлаа хийхийг даалгадаг. Тэгэхэд туслан гүйцэтгэгч тал бригадаар ажлаа хийлгэдэг.  Өөрөөр хэлбэл нэг ажлыг хийхийн тулд олон шат дамжлага явагддаг. Ийм учир ажилтанд бага цалин өгдөг. Ийнхүү олон шат дамжлагаар дамждаг ажлыг зогсоохын тулд бид Хөдөлмөрийн шинэчлэлийн форум хийх гэж байна.Форум тавдугаар сарын 25-нд болох бөгөөд төрийн албан байгууллага мөн оролцох юм. Форумоос хөдөлмөрийн зах зээл  дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцэн хэрхэн зөв шийдвэрлэх талаар санал солилцон Засгийн газарт санал хүргүүлнэ" гэлээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Jinhene har ajilchid ni baga tsalin uguhuur hen hiih be bas oron suuts zarah gej dunduur ni borluulagch nar ajildag nemdeg gesen teheer ard tumen yah be uneheer hetsuu horvoo umaa shuluulsaar shuluulsaar zovchikh um bna doo bair muruuduud ch bodood ch herggui

    0 0 Хариу бичих