Forbes сэтгүүл 2021 онд хамгийн өндөр орлоготой байсан тамирчдын жагсаалтыг нийтэлжээ. Парис Сен-Жермен клуб болон Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Лионель Месси уламжлал ёсоор жагсаалтыг тэргүүлжээ. Месси өнгөрсөн онд $130 сая долларын орлого олжээ.
Сагсан бөмбөгч Леброн Джеймс 121.2 сай долларын орлогоор хоёрт бичигдэж байна.
Манчестер Юнайтедын довтлогч Криштиану Роналду өнгөрсөн онд 115 сая доллар олжээ.
Тэдний араас ПСЖ-гийн тоглогч Неймар (95 сая), сагсан бөмбөгчин Стивен Карри - (92.8 сая), Кевин Дюрант (92,1 сая), теннисчин Рожер Федерер (90.7 сая) нар бичигдэж буй.