Монголын Эмнести Интернэшнлээс Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль сахиулах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, “Ковид-19 цар тахал ба хууль сахиулах ажиллагаа: Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйлдсэн хүний эрхийн зөрчил, тохиолдол” тайланг эмхтгэн гаргажээ.
Мөн үеэр холбогдох мэргэжилтэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Цар тахлын үед Нийслэлийн Засаг даргын захирамжаар жагсах цуглах эрхийг хууль зөрчиж хязгаарласан. Хуулиар бол жагсах эрхийг хязгаарлах эрх нийслэлийн Засаг даргад байдаггүй. Түүнчлэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь олон улсын уриалгатай харшилсан. Цагдаагийн байгууллагын гол үүрэг нь жагсагчдын аюулгүй байдлыг хангах байтал жагсаал цуглааныг тараасан нь цар тахлыг харин ч нэмэгдүүлсэн үр дагаварт хүргэсэн.
Энэ долоо хоногт жагсагч руу гурил цацсан тохиолдол гарсан. Хэрэв хууль сахиулах байгууллага үүргээ гүйцэттгэсэн бол жагсагчдын аюулгүй байдалд асуудалд орохгүй байх байсан. Тиймээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд төрийн чиг үүргийг тодорхой болгох хэрэгцээ, шаардлага байна. Мөн Ковид19 халдварын үед хуран цугларсан иргэдийн хувийн мэдээллийг авсан тохиолдол гарсан. Энэ нь олон улсын эрх зүйн үүдээс авч үзвэл, хожим ямар нэг эрсдэл хүлээж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллээ нэг газраас авахыг хуульчилсан нь хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан хэрэг. Мөн цар тахлын үеэр автобустай иргэдийг зогсоож насанд хүрээгүй хүүхдийг гадаа удаан хугацаанд зогсоосон нь хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөн. Цаашид цагдаагийн байгууллага тус бүр дээр хүний эрхийг зөрчихгүй байхын тулд нарийн журам гаргах хэрэгтэй" гэв.
Мөн Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа мэдээлэл өглөө. Тэрээр “Цар тахлын хямрал нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээгээр зохицуулагдах онцгой нөхцөл байдал. Цар тахлын эсрэг тэмцэлд зарим улс олон нийтийн идэвх оролцоог дэмжихэд анхаарч, итгэлцэл, эв нэгдлийг бий болгоход чиглэсэн бодлого, зохицуулалтыг баримталсан бол нөгөө хэсэг нь цар тахалтай тэмцэх нэрийдлээр хүний эрхэд үндэслэлгүй бөгөөд хэт хязгаарлалт тогтоож, нийгмийн шүүмжлэлт дуу хоолойг нухчин дарлаа. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан нь хууль сахиулагчдыг эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хамгаалах, ашиг сонирхлын тэнцвэрт байдлаа хадгалах үүргээс нь чөлөөлөхгүй" гэв.
Мониторингийн дүгнэлтэд үндэслэн Монголын Эмнести Интернэшнлээс хууль тогтоогчид, засгийн газарт хандан хэд хэдэн зөвлөмжийг гаргасан байна. Үүнд: