Италийн Турин хотноо болж буй Европын хөгжмийн наадам /Eurovision 2022/-ын хагас шигшээ шатны хоёр дахь шалгаруулалт өчигдөр шувтаргын шатанд өрсөлдөх шилдэг 10 уран бүтээлч тодорлоо. Мягмар гаригт болсон хагас шигшээгийн эхний шатанд уран бүтээлчид уянгын дуу голдуу дуулсан бол өчигдөр илүү хэмнэлтэй, сэтгэл догдлуулсан тоглолтоор тоглололтоор “Pala Alpitour” ордонд цугласан үзэгчдийг баясгасан байна.

Хагас шигшээ шатанд шалгарсан 19 уран бүтээлчээс дараах 10 нь шигшээ шалгаруулалтад үлдлээ. Пүрэв гаригт болсон шалгаруулалтад үзэгчдийн дэмжлэгийг ихээр авсан Ирландын Брук Сталлион хасагдсаныг эс тооцвол шалгарах ёстой хүмүүс нь шалгарсан гэж эх сурвалжид бичжээ.

Бельги - Jérémie Makiese: Miss You

Чех - We Are Domi: Lights Off

Азербайжан - Nadir Rustamli: Fade To Black

Польш - Ochman: River

Финланд - The Rasmus: Jezebel

Эстон - Stefan: Hope

Австрали - Sheldon Riley: Not The Same

Швед - Cornelia Jakobs: Hold Me Closer

Румын - WRS: Llámame

Серб - Konstrakta: In corpore sano