Г.Бадмаараг тэмцээнээ дуусгалаа
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлагад 10 тамирчин өрсөлдөж буй. Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Г.Бадмаараг Бразилын тамирчин Б.Феррейратай тулалдаж, өрсөлдөгчдөө ялагдан, тэмцээнээ дуусгалаа. Бразил тамирчин Б.Феррейра нь Токиогийн олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга тамирчин юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.