Газрын тосны үнэ өссөнөөр Saudi Aramco-ийн үнэлгээ 2.4 их наяд ам.доллар давж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Лхагва гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Apple компанийн хувьцааны үнэ 5 хувиар буурч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.37 тэрбум доллар болжээ.
Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай бизнес рүү шилжихийн хэрээр технологийн компаниудын хувьцаа унаж байна. Он гарсаар Apple-ийн хувьцаа 19.5 хувиар унажээ.