Цахим сүлжээнд Нар хотхоны найман давхрын цонхноос дүүжлэгдэж унах гэж байсан хүүхдийг аварсан талаарх дүрс бичлэг цацагдсан юм. Гэтэл дээрх хэрэг нь Монголд бус Казахстанд болсон үйл явдал ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх явдал өчигдөр Казахстан улсын Нурсултан (Астана) хотод болсон бөгөөд ажилдаа явж байсан Сабит гэдэг залуу цонхоор унах гэж байсан гурван настай охиныг харж найзын хамт аварсан байна.  Гурван настай охины амийг аварсан залуусыг Онц байдлын яамнаас хүндэт тэмдэг болон орон сууцаар шагнахаар болсон талаар мэдээлэл гарчээ. Залуус Кызылордагаас барилгын түр ажил хийхээр нийслэлд ирээд байжээ.