Хандиваар торгоосон амь нас. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд насаараа мөнгө төлөөд нэг ч удаа улсын эмнэлгээс үйлчилгээ аваагүй хүмүүс цөөнгүй. Өгөөж үр дүн нь бүрхэг ч хэзээ нэгэн цагт хэрэг болох байх гэсэн итгэлээр бид сар бүр цалингаасаа 24-26 хувийг даатгалд төлдөг. Даатгал хэзээ бидний төлөө үйлчлэх вэ?
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, Б.Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.