Өнгөрсөн 30 гаруй жилийн Монгол төрийн түүхэнд популистууд хэдэн арваараа төрөн гарч, эх дүр олох гэж эрж хайхын ч хэрэггүй болжээ. Бид дурын нэг улстөрчөө нэрлэхэд тэр нь мөнөөх популист гэх ангилалд хамаатах магадлал тун өндөр. Ийм өргөн жагсаалаар өсч үржсэн, өдгөө ч үржсээр буй, цаашид ч тоо толгой нь эрс нэмэгдэх төлөвтэй байгаа популист нарын дүрийг таньж, хорыг таслахгүйгээр Монгол Улс боломжоо алдсаар л байх болов уу гэсэн эмзэглэл төрнө. Ард иргэд одоо тэднийг таних, хууртаж хулхидуулахгүй байх, хошуурч дагахгүй байх хэрээний хэрсүү суусан гэдгийг тэд ойлгохгүй байна. Гэхдээ л гэнэн нь дуусдаггүй хорвоо. Ийм хорвоод зориулагдсан тийм улстөрчид төрсөөр байна даа гэж бодох зуурт он удаан жил олон нийтийг удаа дараа хуурч, холхиндог гутал шиг хөл холгосоор байгаа хуучин популистууд нь “үхэж хорогдож” өгөхгүй нь бас нэгэн зовлон болох аж.

Үндэстний ТОЙМ сэтгүүлийн 519 дэх дугаарт багтсан онцлох нийтлэл, ярилцлагаас "ТОЙМ юу өгүүлэв" подкастаар танилцуулж байна.