Байртай,машинтай, хадгаламжтай болж хүссэн газраараа аялаж аз жаргалтай амьдрахын тулд орлогын хэдэн хувийг юунд зарцуулах,төлөвлөхөөс эхэлнэ.Эдгээрийг нэг дор биелүүлэх боломжгүйн улмаас зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа гэр бүлүүд маш олон болсон.Зээлийн зардал нэг нийт зардлын 50 хувиас хэтэрч байвал ирээдүйн таны амьдрал санхүүгийн хувьд том эрсдэлд орсон гэсэн үг.Санхүүгийн эрсдэлээс сэргийлэх найдвартай аргууд болох 50/20/30 дүрэм, машин худалдан авахдаа заавал бодолцох ёстой 20/4/10 гэсэн дүрэм болон хувийн санхүүгээ хэрхэн зохистой удирдах аргуудын талаар тоймч Г. Байгаль мэдээлэл хүргэж байна.