ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачилгаар төв талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болж байна.
Даваа гарагт Т.Доржханд мэдэгдэл хийж цаашид гишүүний хувиар УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноо зарласан. Улмаар УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ эхлүүлж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.