Монголын гурав дахь улс төрийн хүчин ХҮН нам ээлжит бус VII их хурал боллоо. Тус их хурлаар Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ "ХҮН" болгон өөрчилж буйгаа зарласан юм.

Их хурлаар дараах зүйлийг онцлов:

ХҮН нам нь Монголын хүүхэд залуучууд, тэдний боловсрол, эрүүл мэндийг орхигдуулахгүй. Өөр замаар, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол Улсын төлөө зүтгэхээ илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, "ХҮН" намын дарга Т.Доржханд" Бид 30 жилийн өмнөх нийгмийн үр дүнд үнэлгээ, дүгнэлт хийсэн. Үүний үр дүнд бид хүссэн нийгэмдээ амьдарч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд буй. Учир нь энэ 30 жилийн хугацаанд Монгол Улсын төр хамгийн том данхайсан нь байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг 15 дахин өссөн бол төрийн төсөв 40 дахин өсжээ. Эдийн засагт үзүүлж буй төрийн оролцоо 80 хувьтай болсон. Иймд бид хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийг хамгаалсан, залуучидийнхаа ирээдүйд чиглэсэн, төрийн оролцоог багасгаж, илүү цомхон жижиг төртэй байх гэсэн бодлого дээр үндэслээд Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ "ХҮН" болгон өөрчлөөд буй. Энэхүү өөрчлөлт дундаас хамгийн чухал нь бид үзэл санаагаа өөрчилж хүмүүнлэг, үзэл санааны эрх чөлөө болох баруун төвийн үзэл санаатай нам болж Монголын ардчилалд хувь нэмэр оруулж буйгаа их хурлаараа 100 хувийн саналаар баталгаажууллаа" гэв.