Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 55 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 40 нь Улаанбаатар хотод, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 18 аймагт халдвар бүртгэгдээгүй. Мөн халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 15 хүүхэд эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 494 хүн байна.