Агаар орчныг хамгийн ихээр бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөөд буй нүүрснээс дэлхий нийт зугтааж эрчим хүч үйлдвэрлэх шинэ арга замуудыг хайсаар байна.Эрс тэс уур амьсгалтай манай орон нүүрснээс ангид оршино хэмээн төсөөлөхөд бэрх. Нүүрсний нөөц арвин, тэр ч хэрээрээ нүүрс давамгайлсан эрчим хүчний эх үүсвэртэй Монгол улсын хувьд утаа, агаарын бохирдол шүд,толгойны өвчин байсаар л байна. Түүхий нүүрсээ сайжруулан түлж эхэлсэн ч асуудал намжаагүй хэвээрээ.Утаанаас салж болох шинэ эрчим хүчний эх үүсвэр метан хий, түүнийг тойрсон олон талт мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.