Өнөөдөр /2022.04.28/ Монголын үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн хоёрдугаар хурал болох юм байна. "Барилдааны дүрэм"-ийг яаралтай батлах шаардлагатай байгаа тул ийнхүү хуралдахаар болжээ. Тус зөвлөлийн анхдугаар хурал 2022.04.20 -ны өдөр болж хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Б.Бадам-Очир, улсын начин Д.Нямхүү,  улсын начин С.Батсуурь, улсын начин Ч.Ганзориг, аймгийн арслан Х.Мэндбаяр, аймгийн начин Н.Анхбаяр улсын ахлах засуул Л.Хадаа нар хүрэлцэн ирж, хурлыг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням удирдан явуулсан байна.

“Барилдааны дүрмийн зөвлөл"-д орж ажиллахаар доорх багш дасгалжуулагчид болон бөхчүүд нэрээ мэдүүлжээ.

- Улсын арслан Б.Ганбат

- Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ

- Улсын заан Д.Бумбаяр

- Улсын заан М.Өсөхбаяр

- Улсын заан Ц.Одбаяр

- Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

- Улсын харцага Т.Амартүвшин

- Улсын харцага Ж.Амартүвшин

- Улсын харцага Г.Алтангэрэл

- Улсын начин Н.Бүрэнбаатар

- Улсын начин Б.Бадам-Очир

- Улсын начин Д.Батбаяр

- Улсын начин Ц.Цэрэнхүү

- Улсын начин С.Багахүү

- Улсын начин С.Батсуурь

- Улсын начин Ж.Чулуунбат

- Улсын начин Ч.Ганзориг

- Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай

- Аймгийн арслан Х.Мэндбаяр Архангай

- Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд

- Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл

- Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь

- Аймгийн арслан Т.Сүрэнжав Увс

- Аймгийн арслан Г.Ганцоож Хэнтий

- Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл

- Аймгийн начин Н.Анхбаяр Багануур

- Улсын ахлах засуул Л.Хадаа