Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр. Дэлхийн бүжигчдийн өдрийг 1982 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэр ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новер (1727-1810) төрсөн бөгөөд түүний төрсөн өдрөөр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ. Дэлхийн бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг хөгжүүлэх, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Монголын бүжгийн урлагийн салбарынханханд баярын мэнд хүргэе.