Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж буй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа


Оюу толгойн хувьд олон жил Монголын ард түмний хүсэн хүлээж байсан энэ зүйлүүд дээр энэ Засгийн газрын хувьд хүрсэнд бид аль аль талдаа сэтгэл хангалуун байна. Оюу толгойн хэлцэлд хүрсэн байдал гадны бусад хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийе гэдэг идэвхийг сэргээсэн. Гагцхүү энэ богино хугацааны хүндрэлүүд хөрөнгө оруулагчдыг битгий үргээчихээсэй гэж бид хичээж ажиллаж байна. Хэлэлцээрийн түвшинд ахиц гарсан учраас энэ хүндрэлийн үед бидэнд туслах ямар боломжууд байна гэдэг дээр бид хэд хэдэн хүсэлтүүдийг тавьж, хамтарч ажиллах тал дээр эргэж хараач гэж байгаа. Юуны өмнө урьдчилгаа авах, мөн баяжмал, хүдэртэй цуг гаргаж байгаа алтнуудыг хилийн цаана салгаж байгаа хэдий ч үүнийг эргээд Монголбанканд тушаах талаар хүсэлтүүд тавьсан" гэж хариуллаа.