Сүүлийн хоногт коронавирусийн халдварын 42 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 21 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт байна. Энэ хугацаанд гурван аймагт халдвар илэрчээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Халдварын улмаас эмнэлэгт 16 хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байгаа бөгөөд нийт 224 хүн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 494 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 11 нь нэн хүнд, 58 нь хүнд, 148 хүн хүндэвтэр оноштой байна.