Хэнань мужид H3N8 шувууны томуу хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ыэ Эрүүлийг хамгаалахын улсын хороо энэ тухай мэдээлсэн юм.
Халдвар авсан дөрвөн настай хүү өмнө нь гэрийн тэжээмэл шувуутай тоглож байжээ. Хүүгийн гэрийн ойролцоо зэрлэг нугас ч элбэг тохиолдоно.
Дөрөвдүгээр сарын 5-нд хүү халуурч эхэлсэн бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй байсан тул эмнэлэгт хэвтүүлжээ. Улмаар дөрөвдүгээр сарын 24-ний шинжилгээгээр түүнээс шувууны томуугийн H3N8 өсвөр илэрчээ.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, H3N8 вирус нь шувуунаас гаралтай бөгөөд өмнө нь хүнд халдварлах чадвар илэрч байгаагүй юм. Уг вирус өмнө нь нохой, морь, шувуу, далайн хавнаас илэрч байв.
Эмч мэргэжилтнүүд шувуунаас хүнд халдварласан нь санамсаргүй тохиолдол гэж үзэж хүмүүсийн дунд вирус өргөн цар хүрээтэй тархах эрсдэл маш бага хэмээн мэдэгдэлдлээ.