Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчлахаар болжээ. Айлчлал 2022 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд үргэлжилнэ.