Сүүлийн хоногт коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн 10 нь Улаанбаатар хотод, тав нь Өмнөговь аймагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Халдварын улмаас эмнэлэгт нийт 203 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 458 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм.
