ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 10 хүн эмчлүүлж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 37 нь Улаанбаатар хотод, дөрөв нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 591 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 45 нь хүнд, 116 нь хүндэвтэр, 13 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.