Мэргэжлийн гэрэл зурагчдын чансааг сорьдог "Sony World Photography" шалгаруулалтын шилдгүүдийг танилцуулж байна.

Австралийн гэрэл зурагчин Адам Фергюсон АНУ-ын хилээр нэвтрэхээр хүлээж буй цагаачдын аж байдлыг харуулсан хөрөг зургуудаараа оны шилдэг гэрэл зурагчны шагнал хүртсэн юм.

Шилдэг гэрэл зурагчин Адам Фергюсон /Австрали/

Баримтат төсөл дэд байр: Ханаугийн урт өдрүүд. Фабиан Риттер /Герман/

Спорт ангилал тэргүүн байр: Өрсөлдөөн. Рикардо Телес (Бразил)

Баримтат төсөл тэргүүн байр: Венесуэлийн цагаач. Ян Граруп (Дани)

Байгаль орчин ангилал: Немогийн цэцэрлэг: Жакомо д’Орландо (Итали)

Архитектур, дизайн ангилалд тэргүүн байр: Хуучин байшин.Домагой Бурилович (Хорват)

Хөрөг агилалд дэд байр: Грек эмэгтэйчүүд. Жорж Татакис (Грек)

Байгаль орчин ангилалд тэргүүн байр: Шилжилт. Шунта Кимура (Япон)

Бүтээлч санаа ангилалд тэргүүн байр: Apocalypse цуврал: Алнис Стакл (Латви)

Бүтээлч санаа ангилалд дэд байр: Шинэ давлагаа. Рафаэл Нил (Их Британи)