Сүүлийн хоногт 20 аймагт халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 12 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 10 нь Улаанбаатар хотод, хоёр тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Мөн өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 11 хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй гээд нийт 172 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 547 хүн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)