Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 30 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 29 нь Улаанбаатар хотод, 1 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 19 аймагт халдвар бүртгэгдээгүй бөгөөд Өмнөговь аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 12 хүүхэд, 3 жирэмсэн эмэгтэй гээд нийт 165 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 609 хүн байна.
