Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 45 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 28 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд таван аймагт халдвар бүртгэгджээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 11 хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй гээд нийт 161 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 594 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 хүн хүндэвтэр байна.