Нийслэлд 64 мянган иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд гурав, хоёрдугаар тунд 11, гуравдугаар тунд 75, дөрөвдүгээр тунд 66 нийт 155 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72.1 хувь нь хоёрдугаар тунд, 53.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.7 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68791 хүүхэд, 16-17 насны 27095 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Наймыг шаалгасан нэг амьтан юу яасан гэх юм

    1 0 Хариу бичих