Хойд Америкийн сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн лиг WNBA эхлэхэд сар гаруйн л хугацаа үлдээд буй. Тэгвэл лиг энэ удаад том од Бритни Гринергүй эхлэх гэж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. “Phoenix Mercury” багийн тоглогч 31 настай тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д очоод нисэхийн гааль дээрээс саатуулагдсан бөгөөд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт холбогдоод байгаа юм. Түүнийг нэгжихэд каннабис гарч ирсэн тул өнөөдрийг хүртэл саатуулан хорьж байгаа аж. Хэрвээ буруутай нь тогтоогдвол 10 жил хүртэл хугацаагаар ял эдлэх зүйл ангиар буруутгагдсан болохыг ВВС мэдээлэлдээ дурджээ.
Бритни Гринер нь эмэгтэйчүүдийн сагсан бөмбгөөр АНУ-ын Коллежуудын аварга, WNBA и Евролигийн аварга, 2014, 2018 оны ДАШТ, 2016, 2020 оны олимпод түрүүлсэн шилдэг тоглогч аж.