Манай сэтгүүл энэ долоо хоногийн дугаартаа “Хэмнэлтийг хэнээс эхлэх вэ” гэсэн сэдвийг онцлон уншигч тантай уулзаж байна. Энэхүү нийтлэлээрээ эрх баригчдын хэмнэх боломжтой зардлыг хөндлөө. Инфляц иргэдийг хэдийнэ хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Харин одоо төр өөрөө хэмнэлтийн горимд шилжиж, иргэдэдээ илүү боломж олгосон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг энэхүү нийтлэлээрээ онцоллоо. Хэрэглээний урсгал зардал, хөшөө дурсгал, соёлын ордон барих, баяр наадам, хурал зөвлөгөөн хийхээс татгалзах, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар шатахуун их зарцуулдаг том автомашин унахыг хориглох, утасны төлбөр, бичиг хэргийн зардал зэргээ төсвөөс төлүүлэхээ зогсоох зэргээр “жижиг” гэлтгүй хэмнэх нөөц боломж байгаагаас гадна төр данхайсан бүтцээ танах ёстойг “Хэмнэлтийг хэнээс эхлүүлэх вэ” нийтлэлээс уншаарай.
"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 515 дахь дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулж байна.