ЭМЯ: Сүүлийн хоногт 15 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 15 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 5 нь Улаанбаатар хотод, 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 20 аймагт халдвар бүртгэгдээгүй бөгөөд Өмнөговь аймагт 7 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. 

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 11 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй гээд нийт 180 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 615 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 38 нь хүнд, 81 хүн хүндэвтэр оноштой байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)