"Kinder" шоколадыг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ

Олон улсын “Инфосан” сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 5-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Нянгийн халдварын эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 7-нд Их Британид бүртгэгдсэн бөгөөд улмаар хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнгүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэв.

Иймд салмонелла нянгаар бохирлогдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.

Буцаан татан авалт хийж буй бүтээгдэхүүний мэдээлэл:

Kinder Mini Eggs 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 9-р сарын 6-нд хугацаа нь дуусах,
Kinder Surprise 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 10, 13, 20, 27- нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12, 20, 31-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 сарын 13, 20 -нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 06 сарын 26, 30-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 сарын 11, 15-нд хугацаа нь дуусах,
Schokobons 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 28-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны
06 дугаар сарын 25-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 15, 16-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 16-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 29-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 17-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 30-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 31-нд хугацаа нь дуусах,
Uovo Maxi 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 20-нд хугацаа нь дуусах,
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12-нд хугацаа нь дуусах,

Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм. МХЕГ-аас дээрх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлогдсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авахаар ханджээ.

Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Kinder нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. Мэргэжлийн хяналтын алба шалгаж илрүүлээд болохгүй бол зардаг газраар нь яваад устгал хийчихвэл яасын тэгээд

    0 0 Хариу бичих
  2. Ene bol buruu ymar muuhai ym be kinderd bi durgui ch manai duu nar durtai odoo yaanaa ee Burbank mini

    0 0 Хариу бичих
    • Гүй ээ яахав дээ. Хэсэгтээ л идэхгүй бай гэхгүй юу. Идэхгүй бол үхэв л гэж...

      0 0
  3. ene vnen shvv minii amidardag gazar lav hudaldaanaas hasaj bnlee manai mongol yagaad iim hoirgo ym be hortoi geed bhad l hudaldaand heveer bh ym iim bhaar chin emnelegeer dvvren uvchtuntei bhaas uur yah bilee dee

    0 0 Хариу бичих
  4. За тэгээд угаасаа хүүхдэд муу шдээ kimder гэлтгүү бүгд ижилхэн хор шүү дээ

    2 0 Хариу бичих
    • huuhed baigaagui yum shig nomchirhoson humuus ih bh yumoo. amttanaas tatgalzadag hun bdag bol ter ni er ni setgetsiin asuudaltai l hun bgaa. gehdee kinder bol oiriin 2-3n jildee avch ugultgui yum bna shuu!

      0 0
    • Тийм шүү.

      0 0
  5. Uug ni goyl shoko shd why tiim ym boldoo idhe bolihoos do

    3 0 Хариу бичих
  6. Aytaihn amtte ymnud n haldwr ntrte yj amidrna

    4 2 Хариу бичих
  7. Киндэр их гоё шиклад байгаа гэхдээ хүүхдүүд өвчлөөд байнаа юм чинь болоёдоо

    3 0 Хариу бичих
  8. kinder horloh ajillagaand urtjee huurhii

    2 0 Хариу бичих
  9. Сэрэмжлүүлгэ гаргасан нь иргэдийг авахаас яаралтай сэргийлэх арга. Буцаалт, хурааж авалтаа эрчимжүүлье

    0 0 Хариу бичих
  10. Дэлгүүр болгоны лангуун дээр байгаашдээ.мэргэжлийн хяналтынхан хураагаачээ.хүмүүс энэ мэдээлэлийг чинь тэр бүр уншихгүйшдээ.Борлуулж бгаа газрууд нь орлогоо бодоод хаяхгүйшдээ.мэргэжлийн хяналтынхан ажлаа шуурхай хтй.аль 2 жилийн өмнө л яригдаж бсан шдээ.

    1 0 Хариу бичих
  11. Органик биш, химийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн гээ биздээ, ийм хог авч иддэгээ болих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  12. Одоо ингээд орос улсын бүх импортын барааг хаах ажиллагаа явж байгаа ухаантай юм байх даа

    0 6 Хариу бичих
    • Kinder Германы бүтээгдэхүүн. Мэдэхгүй бол зүгээр дутаж сур.

      0 0
    • German

      0 0
  13. Хамгийн дуртай шоколад шү дэ мөн ч олон жил бүх төрлөөс нь идсэн дэ нээрэээ Хамгийн гоё нь зо зо больё до

    7 0 Хариу бичих
  14. Копи пэст хийгээд сард хэдийг авдаг вэ?

    9 0 Хариу бичих
  15. Chi muu shuugian darh ged hudla tsuurhal shaahgj bnu tegj gendkuee

    0 5 Хариу бичих
    • Ийм жижиг мэдээгээр яаж шуугиан дардын? Малтаад байгаач

      0 0
    • Camshig Mal oilgxgu

      1 0