Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 86 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 44 нь Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 18 аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 10 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй гээд нийт 167 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 676 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 39 нь хүнд, 105 хүн хүндэвтэр оноштой байна.