ЭМЯ: 15 аймагт халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 72 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 44 нь нийслэлд, 28 нь орон нутагт батлагдсан. Энэ хугацаанд 15 аймагт халдвар бүртгэгдээгүй ажээ. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор 162 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 690 иргэн гэрээрээ эмчлүүлж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)