ЭМЯ: Өмнөговь, Дундговь аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 87 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 51 нь нийслэлд, 36 нь орон нутагт батлагдсан. Энэ хугацаанд Өмнөговь, Дундговь аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй.

Одоогоор 181 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 13 нь хүүхэд, хоёр нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 52 хүний биеийн байдал хүнд байгаа бол одоогоор халдварын улмаас сэхээнд орсон өвчтөн байхгүй. Харин өрхийн эмчийн хяналтад 691 иргэн гэрээрээ эмчлүүлж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)