Баянгол дүүргийн удирдлагууд “Ардын үг”-ийн хүсэлтийг хүлээн авлаа

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян өнөөдрөөс Баянгол дүүрэгт хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор “Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш Баянгол дүүргийн удирдлагуудад “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг хамтран хэрэгжүүлэх хүсэлтийг тавьсан юм.

Тодруулбал, тус дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,  С.Одонтуяа болон Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, НИТХ-ын хурлын төлөөлөгч Л.Нарантуяа нарт “ Ардын үг” аяныг хамтран хэрэгжүүлэх албан бичгийг хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрөөс ангид, тэнцвэртэй мэдээлэл өгөх нь чухал гэдгийг тус аяныг зохион байгуулагчдад хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Мэргэжлийн байгуулагын оролцоотой зохион байгуулж, мэдээллийн үнэн төрхийг харуулах “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг нэг талаараа дэмжиж байна. Гэхдээ нөгөө талаас болгоомжилж байна. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбоотой иргэдийн маш олон шүүмжлэлтэй тулгардаг. Бид энэ тал дээр санаа зовох асуудал байхгүй учир хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

Ингээд 7 хоногийн турш "Ардын үг" аяныг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Баянголчуудын үгийг сонсоход бэлэн боллоо. Баянгол гэх нэрээр овоглодог хүн бүхний үг бидэнд алт гэдгийг дашрамд хэлье.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Davarsan Erdene eees Yaj Nairamdal zusland barilga barisaniig n a asuuh heregtei

    0 0 Хариу бичих
  2. Баянгол дүүргийн удирдлагууд хүсэлт хүлээн авчлаа гэчихээд яагаад Эрдэнэ, Одонтуяа 2ын зураг байгаан. энэ 2 дүүргийн удирдлага биш баймаар юм

    0 0 Хариу бичих
  3. Энэ бидний хүссэн Ардчилал бишээ. Улсаа унатал идэхийг бид хүсээгүй ээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ