Өнөөдөр дархлаажуулалтын 48 цэг ажиллана
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана.
Иргэд 09:00-16:00 цагийн хооронд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувьтай байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.