Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдвар буурсан ч нас баралт нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

2022 оны гуравдугаар сарын 21-нээс 27-ны хугацаанд халдварын тохиолдол өмнөх долоо хоногоос 14 хувиар буурсан ч нас баралт 43 хувиар нэмэгдсэн гэж тус байгууллагын долоо хоногийн тайланд дурджээ.

Энэ нь коронавируст халдварын нас баралтын тохиолдлыг Чили болон АНУ-д өөрөөр тооцоолох болсонтой холбоотой гэж ДЭМБ үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн даяар 10 сая хүн коронавирусээр өвчилж, 45 мянган нас баралт бүртгэгджээ.